Jury

Аравдугаар бүлэг. Олон улсын шинжтэй гэр бүлийн харилцаанд хэрэглэх хууль тогтоомж

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) 77 дугаар зүйл. Гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

77.1.Гэрлэгчдийн эрх, үүргийг тэдгээрийн хамт оршин суугаа улсын хууль тогтоомж, эсхүл хамгийн сүүлд хамт амьдарч байсан улсын хууль тогтоомж, эсхүл гэрлэлтийн гэрээнд тохиролцсон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлж болно.

77.2.Монгол Улсын иргэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэлт бүртгүүлэхдээ гэрээ байгуулж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээ тодорхойлох талаар харилцан тохиролцсон бол эрх, үүргийг гэрээгээр сонгосон улсын хууль тогтоомжоор, сонгоогүй бол тэдгээрийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.

77.3.Энэ хуулийн 72.1-д заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг тэдгээрийн байнга хамт оршин суугаа улсын хууль тогтоомжоор тодорхойлно. Байнга хамт оршин суугаа улс байхгүй бол эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа улсын хууль, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.