Jury

Хоёрдугаар бүлэг. Гэрлэх нөхцөл, гэрлэлтийн бүртгэл, гэрлэгчдийн эрх, үүрэг

Гэр бүлийн тухай хууль (2026-07-03) 7 дугаар зүйл. Гэрлэхэд харшлах шалтгаан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-03
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Гэрлэхэд дараах нөхцөл харшилна:

7.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа;

7.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй;

7.1.3.гэрлэхийг хүсэгчид хоорондоо төрөл, садангийн холбоотой;

7.1.4.гэрлэхийг хүсэгчид хоорондоо үрчлэгч, үрчлүүлэгчийн харилцаатай;

7.1.5.гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгчийн харилцаатай;

7.1.6.гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон.

7.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон бол энэ хуулийн 7.1.2-т заасан харшлах нөхцөл хамаарахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.