/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Нийгмийн даатгалын ерөнхий хууль
Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2023-07-07-нд батлагдсан, 47 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2027-01-01.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2023-07-07
- Мөрдөж эхэлсэн
- 2024-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-19
- Албан ёсны нэр
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ
Оршил
Агуулга
47 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
9 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлНийгмийн даатгалын хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
- 4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 5 дугаар зүйлНийгмийн даатгалын зарчим
- 6 дугаар зүйлНийгмийн даатгалын төрөл
- 7 дугаар зүйлНийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ
- 8 дугаар зүйлНийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ
- 9 дүгээр зүйлНийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах сонголт хийх
Хоёрдугаар бүлэг Нийгмийн даатгалын сан
8 зүйл- 10 дугаар зүйлНийгмийн даатгалын сан
- 11 дүгээр зүйлНийгмийн даатгалын сангийн орлого
- 12 дугаар зүйлНийгмийн даатгалын сангийн зарлага
- 13 дугаар зүйлНийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага
- 14 дүгээр зүйлНийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсөв боловсруулах, батлах
- 15 дугаар зүйлНийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэл
- 16 дугаар зүйлНийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах
- 17 дугаар зүйлНийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан
Гуравдугаар бүлэг Нийгмийн даатгалын шимтгэл
14 зүйл- 18 дугаар зүйлНийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ
- 19 дүгээр зүйлНийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн
- 20 дугаар зүйлНийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн бүртгэл
- 21 дүгээр зүйлНийгмийн даатгалын шимтгэл төлөлт
- 22 дугаар зүйлИтгэлцүүрийг хэрэглэх, тогтоох
- 23 дугаар зүйлНийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаа
- 24 дүгээр зүйлНийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
- 25 дугаар зүйлНийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах
- 26 дугаар зүйлИлүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох
- 27 дугаар зүйлТэтгэврийн даатгалын шимтгэлийн бүртгэл
- 28 дугаар зүйлНэрийн дансны орлогыг бүртгэх тусгай нөхцөл
- 29 дүгээр зүйлТэтгэврийн мөнгөн хуримтлал бүрдүүлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх
- 30 дугаар зүйлНийгмийн даатгалын шимтгэлийн өр
- 31 дүгээр зүйлХөөн хэлэлцэх хугацаа
Дөрөвдүгээр бүлэг Ажил олгогч, даатгуулагчийн эрх, үүрэг
2 зүйлТавдугаар бүлэг Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо
10 зүйл- 34 дүгээр зүйлНийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим
- 35 дугаар зүйлНийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- 36 дугаар зүйлХөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
- 37 дугаар зүйлНийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлага, эрх, чиг үүрэг
- 38 дугаар зүйлНийгмийн даатгалын хяналт шалгалт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх, үүрэг
- 39 дүгээр зүйлНийгмийн даатгалын улсын байцаагчид хориглох зүйл
- 40 дугаар зүйлНийгмийн даатгалын байцаагчийн мэргэшлийн зэрэг
- 41 дүгээр зүйлАжил олгогч, даатгуулагч, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээ
- 42 дугаар зүйлМаргаан хянан шийдвэрлэх зөвлөл
- 43 дугаар зүйлЭрүүл мэндийн магадлалын зөвлөл
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын хууль тогтоомж
2.1.Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, нийгмийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна.
3.2.Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.