30.1.Доор дурдсан шимтгэл, алданги, торгуулийг шимтгэлийн өрд тооцно:
30.1.1.энэ хуулийн 21.1, 21.20-д заасан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл;
30.1.2.улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль;
30.1.3.шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль.
30.2.Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг бүртгэх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам, хэрэглэх маягтын загварыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/