Jury

Хоёрдугаар бүлэг. Нийгмийн даатгалын сан

Нийгмийн даатгалын ерөнхий хууль 15 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

15.1.Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын болон үндэсний стандартын дагуу аккруэл сууриар хөтөлнө.

15.2.Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягтын загвар, түүнийг хөтлөх аргачлалыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

15.3.Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, тэдгээрийг хэвлүүлэх, үнэ тогтоох, зарцуулах, тайлагнах журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
/Энэ хэсгийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар "үнэ тогтоох," гэснийг хассан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15.4.Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сан тус бүрд төлсөн шимтгэл, тэтгэвэр, тэтгэмж, даатгуулагчийн эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр бүртгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.