Jury

Гуравдугаар бүлэг. Нийгмийн даатгалын шимтгэл

Нийгмийн даатгалын ерөнхий хууль 18 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

18.1.Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл
Ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
1. Тэтгэврийн даатгал
8.5
8.5
2. Тэтгэмжийн даатгал
1.0
0.8
3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
0.3, 1.2, 2.2
-
4. Ажилгүйдлийн даатгал
0.6
0.2
Шимтгэлийн дүн
10.4,11.3,12.3
9.5
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар "Ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/" гэсэн баганын "3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал" хэсгийн "0.5, 1.5, 2.5" гэснийг "0.3, 1.2, 2.2" гэж, "4.Ажилгүйдлийн даатгал" хэсгийн "0.5" гэснийг "0.6" гэж, "Шимтгэлийн дүн" хэсгийн "10.5, 11.5, 12.5" гэснийг "10.4, 11.3, 12.3" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

18.2.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос ялгавартай тогтоох бөгөөд шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээ, хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална.

18.3.Энэ хуулийн 7.7-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр гэрээгээр тохиролцсон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл
Даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
1. Тэтгэврийн даатгал
11.5
2. Тэтгэмжийн даатгал
1.0
3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
1.0
Шимтгэлийн дүн
13.5

18.4.Энэ хуулийн 7.3.3-т заасан Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

18.5.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль

    Заалт12.2

  3. Жагсаалт, журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт2

  5. ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.