12.1.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
12.1.1.тэтгэвэр, тэтгэмж олгох;
12.1.2.даатгуулагчийн эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
12.1.3.банкны тэтгэвэр олгосон үйлчилгээний хөлс;
12.1.4.энэ хуулийн 13.3-т заасан зөвлөлийн гишүүний урамшуулал, үйл ажиллагааны зардал;
12.1.5.нийгмийн даатгалын сангаас төлөх шимтгэлийн төлбөр;
12.1.6.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх.
12.2.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, нэгтгэх, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.
12.3.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангийн төвлөрсөн орлогын харилцах дансанд орсон энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.5, 11.1.7-д заасан орлогыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төвлөрсөн харилцах дансанд төвлөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
12.4.Энэ хуулийн 12.3-т заасан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, хугацаа, хяналт тавих журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.