Jury

Гуравдугаар бүлэг. Нийгмийн даатгалын шимтгэл

Нийгмийн даатгалын ерөнхий хууль 24 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

24.1.Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ:

24.1.1.ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол;

24.1.2.ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол;

24.1.3.сайн дураар даатгуулах гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй бол;

24.1.4.хууль бусаар ажлаас халагдсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол;

24.1.5.хилс хэргээр мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн тухай шүүхийн шийдвэр гарсан бол.

24.1.6.Малчны тухай хуульд заасан бол.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.1.7.энэ хуулийн 7.13-т заасны дагуу даатгуулсан бол.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

24.2.Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тохиолдолд шимтгэл ногдох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод энэ хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэнэ.

24.3.Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглоно.

24.4.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан журам, энэ хуулийн 7.15-д заасан гэрээний загварыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар " журмыг" гэснийг журам, энэ хуулийн 7.15-д заасан гэрээний загварыг" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.