Jury

Хоёрдугаар бүлэг. Нийгмийн даатгалын сан

Нийгмийн даатгалын ерөнхий хууль 14 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсөв боловсруулах, батлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

14.1.Нийгмийн даатгалын сангийн төсвийг Төсвийн тухай хуулийн 8.4-т заасан цаглаврын дагуу боловсруулна.

14.2.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

14.3.Нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.

14.4.Нийгмийн даатгалын хууль тогтоомжид зааснаар улсын төсвөөс олгох болон 1995 оноос өмнө тогтоосон тэтгэвэрт зарцуулах хөрөнгө, улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг жил бүрийн улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөвт тусган батална.

14.5.Энэ хуулийн 11.1.6-д заасан хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сарын хуваарийн дагуу тухайн сарын эхний 10 хоногт багтаан зохих санд шилжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.