46.1.Энэ хуулийн 9.2 дахь хэсэг энэ хууль хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа хүнд хамаарна.
46.2.Энэ хуулийн 29.2.1-д заасан хөрөнгийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 9.6-д заасны дагуу 2030 оноос эхлэн улсын төсвөөс олгоно.
46.3.Энэ хуулийн 29.6 дахь хэсгийг 2030 оноос эхлэн хэрэгжүүлнэ.
46.4.1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх харилцааг тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./