Jury

Тавдугаар бүлэг. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо

Нийгмийн даатгалын ерөнхий хууль 41 дүгээр зүйл. Ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

41.1.Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгоор дараах үйлчилгээг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд үзүүлнэ:

41.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах;

41.1.2.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх аргачлал, заавар, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;

41.1.3.нийгмийн даатгалд хамруулах, өндөр насны тэтгэвэрт бэлтгэх;

41.1.4.хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сургалт, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, түгээх ажлыг зохион байгуулах;

41.1.5.нийгмийн даатгалын үйлчилгээг цахим, нэг цэгийн болон явуулын хэлбэрээр үзүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.