Jury

Тавдугаар бүлэг. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо

Нийгмийн даатгалын ерөнхий хууль 34 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

34.1.Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, сум, дүүргийн тасаг, нийгмийн даатгалын байцаагч, ажилтнаас бүрдэнэ.
/Энэ хэсгийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар "нийслэл," гэснийг хассан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

34.2.Нийгмийн даатгалын байгууллага хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ажил олгогч, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэх, үйл ажиллагаа нь ил тод байх зарчим баримтална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.