10.1.Нийгмийн даатгалын сан нь дараах мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар "төрөл тус бүр нь" гэснийг" сан нь" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
10.1.1.тэтгэврийн даатгалын сан;
10.1.2.тэтгэмжийн даатгалын сан;
10.1.3.ажилгүйдлийн даатгалын сан;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан;
10.1.5.эрүүл мэндийн даатгалын сан.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10.2.Нийгмийн даатгалын сан тус бүр банканд данстай байна.