Jury

Гуравдугаар бүлэг. Нийгмийн даатгалын шимтгэл

Нийгмийн даатгалын ерөнхий хууль 20 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн бүртгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

20.1.Нийгмийн даатгалын байгууллага улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн ажил олгогчийн мэдээллийг үндэслэн ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.2.Нийгмийн даатгалын байгууллага ажил олгогч, даатгуулагчид шимтгэл төлөгчийн дугаар олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.Нийгмийн даатгалын байгууллага ажил олгогч, даатгуулагчийн мэдээллийг тусгасан хувийн хэрэг нээж, тухай бүрд мэдээллийн баяжилт хийнэ.

20.4.Энэ хуулийн 20.3-т заасан хувийн хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, сайн дураар даатгуулах гэрээ, эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, мэдэгдэл, акт, албан шаардлага, шийтгэлийн хуудас зэргийг тухай бүр хавсаргана.

20.5.Бүртгэлийн дугаар олгох, хэрэглэх болон хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх, шилжүүлэх журам, холбогдох маягтын загварыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.