Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын шүүхийн тухай хууль

Монгол Улсын шүүхийн тухай хууль нь 2021-01-15-нд батлагдсан, 119 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 10 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-11
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

119 зүйл

Тавдугаар бүлэг Давж заалдах шатны шүүх

1 зүйл
  1. 29 дүгээр зүйлДавж заалдах шатны шүүх, түүний бүрэн эрх

Долдугаар бүлэг Шүүгчид тавих болзол, шаардлага

1 зүйл
  1. 31 дүгээр зүйлШүүгчид тавих болзол, шаардлага

Арван дөрөвдүгээр бүлэг ерөнхий зөвлөл, түүний бүрэлдэхүүн, бүтэц, зохион байгуулалт

28 зүйл
  1. 68 дугаар зүйлШүүхийн захиргаа
  2. 69 дүгээр зүйлШүүхийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим
  3. 70 дугаар зүйлЕрөнхий зөвлөл, түүний чиг үүрэг
  4. 71 дүгээр зүйлШүүхийн бие даасан байдлыг хангах
  5. 72 дугаар зүйлШүүхийг хүний нөөцөөр хангах
  6. 73 дугаар зүйлШүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
  7. 74 дүгээр зүйлШүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах
  8. 75 дугаар зүйлМэдээллээр хангах
  9. 76 дугаар зүйлЕрөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа
  10. 77 дугаар зүйлЕрөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, томилох, сонгох журам
  11. 78 дугаар зүйлЕрөнхий зөвлөлийн ажлын алба
  12. 79 дүгээр зүйлЕрөнхий зөвлөлийн хуралдаан, түүнээс гарах шийдвэр
  13. 80 дугаар зүйлЕрөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх
  14. 81 дүгээр зүйлЕрөнхий зөвлөлийн даргын бүрэн эрх
  15. 82 дугаар зүйлЕрөнхий зөвлөлийн дарга, гишүүний үүрэг, хориглох зүйл
  16. 83 дугаар зүйлЕрөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах
  17. 84 дүгээр зүйлЕрөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, түүний бүрэн эрх
  18. 85 дугаар зүйлШүүхийн Тамгын газар
  19. 86 дугаар зүйлШүүхийн Тамгын газрын чиг үүрэг
  20. 87 дугаар зүйлШүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрх
  21. 88 дугаар зүйлШүүхийн захиргааны ажилтан
  22. 88¹ дүгээр зүйлХүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн
  23. 89 дүгээр зүйлШүүгчийн туслах
  24. 90 дүгээр зүйлШүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  25. 91 дүгээр зүйлШүүхийн захиргааны бусад ажилтан
  26. 92 дугаар зүйлШүүхийн захиргааны ажилтны ёс зүй
  27. 93 дугаар зүйлШүүхийн захиргааны ажилтны сахилгын зөрчилд гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх
  28. 94 дүгээр зүйлШүүхийн захиргааны ажилтны сургалт

Арван зургадугаар бүлэг сахилгын хэрэг хянан шийдвэрлэх

18 зүйл
  1. 101 дүгээр зүйлШүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл
  2. 102 дугаар зүйлСахилгын хэргийн оролцогчийн эрх, үүрэг
  3. 103 дугаар зүйлӨргөдөл, мэдээлэл гаргах, хүлээн авах, хуваарилах
  4. 104 дүгээр зүйлСахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах, гомдол хянан шийдвэрлэх
  5. 105 дугаар зүйлСахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
  6. 106 дугаар зүйлНотлох баримт бүрдүүлэх ажиллагаа
  7. 107 дугаар зүйлБичмэл нотлох баримт
  8. 108 дугаар зүйлШинжээчийн дүгнэлт
  9. 109 дүгээр зүйлТэмдэглэл
  10. 110 дугаар зүйлСахилгын хорооны хуралдаанд бэлтгэх ажиллагаа
  11. 111 дүгээр зүйлСахилгын хорооны хуралдаан
  12. 112 дугаар зүйлСахилгын хорооны хуралдааны шийдвэр
  13. 113 дугаар зүйлСахилгын хорооны хянан үзэх хуралдаан
  14. 114 дүгээр зүйлХяналтын тогтоолд гомдол гаргах
  15. 115 дугаар зүйлУлсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан
  16. 116 дугаар зүйлШүүгчийн сахилгын хэргийн бүртгэл, тайлан болон шийдвэрийн ил тод байдал
  17. 117 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
  18. 118 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж

2.1.Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."дагнасан шүүх" гэж эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулсан шүүхийг;

3.1.2."нөлөөллийн мэдүүлэг" гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.3."шүүгч" гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг;

3.1.4."шүүх" гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.