Jury

Есдүгээр бүлэг шүүгчийн бүрэн эрх үүсэх, түдгэлзүүлэх, дуусгавар болох үндэслэл, журам

Монгол Улсын шүүхийн тухай хууль 41 дүгээр зүйл. Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг тоолох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

41.1.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр, бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр гарсан бол уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тоолно.

41.2.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний бүрэн эрх дуусгавар болох хугацааг сонгогдсон хугацаа дуусгавар болох өдрөөр тоолно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.