Jury

Арван дөрөвдүгээр бүлэг ерөнхий зөвлөл, түүний бүрэлдэхүүн, бүтэц, зохион байгуулалт

Монгол Улсын шүүхийн тухай хууль 72 дугаар зүйл. Шүүхийг хүний нөөцөөр хангах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

72.1.Ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

72.1.1.хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, шүүхийн захиалга, судалгаанд үндэслэн шүүхийн хүний нөөцийн хөдөлгөөнийг удирдах;

72.1.2.шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулах;

72.1.3.шүүгчийг томилуулах, шилжүүлэх, албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх;

72.1.4.шүүгчийг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргах;

72.1.5.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтанд тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам боловсруулж батлах, хэрэгжилтийг зохион байгуулах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

72.1.6.шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтыг Улсын дээд шүүх болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

72.1.7.шүүхийн захиргааны байгууллагын ажилтны ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, журмыг тогтоож хэрэгжүүлэх;

72.1.8.хууль тогтоомжийн дагуу шүүхийн захиргааны ажилтанд зэрэг дэв олгох, түүнийг төрийн шагнал, хүндэт цолд тодорхойлох, шүүхийн шагналын журмыг баталж, мөрдүүлэх;

72.1.9.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /цаашид "Гүйцэтгэх нарийн бичгийн дарга" гэх/, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;

72.1.10.шүүгч гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх бол чөлөө олгох;

72.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам батлах

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.