Jury

Дөрөвдүгээр бүлэг. Улсын дээд шүүх

Монгол Улсын шүүхийн тухай хууль 27 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

27.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 17.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

27.1.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнийг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, даргалах;

27.1.2.Улсын дээд шүүхийг гадаад харилцаанд төлөөлөх;

27.1.3.Улсын дээд шүүхийн шүүгчид гадаад, дотоод ажлын томилолт олгох;

27.1.4.танхим хоорондын ажлыг уялдуулан зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад шаардлагатай гэж үзсэн асуудлыг хэлэлцүүлэхээр танхимд хуваарилах;

27.1.5.Зөвлөгөөнд танилцуулснаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн академийн захирлыг томилох, чөлөөлөх;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.1.6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай Улсын дээд шүүхийг төлөөлөн харилцах;

27.1.7.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх;

27.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.