Jury

Арван дөрөвдүгээр бүлэг ерөнхий зөвлөл, түүний бүрэлдэхүүн, бүтэц, зохион байгуулалт

Монгол Улсын шүүхийн тухай хууль 88 дугаар зүйл. Шүүхийн захиргааны ажилтан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

88.1.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1-д заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын газрын ажилтан нь шүүхийн захиргааны ажилтан байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

88.2.Шүүхийн захиргааны ажилтан дараах шаардлагыг хангасан байна:

88.2.1.Монгол Улсын иргэн байх;

88.2.2.Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан болзол, шаардлагыг хангасан байх;

88.2.3.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

88.2.4.хуульд заасан ёс зүйн шаардлагыг хангасан байх;

88.2.5.тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, боловсрол, туршлагатай байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.