Jury

Арван зургадугаар бүлэг сахилгын хэрэг хянан шийдвэрлэх

Монгол Улсын шүүхийн тухай хууль 114 дүгээр зүйл. Хяналтын тогтоолд гомдол гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

114.1.Хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болно.

114.2.Сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцлийг бичгээр буюу цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, дараах зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

114.2.1.холбогдох шүүгч болон илтгэгч гишүүний нэр, албан тушаал, оршин суугаа газрын хаяг, утас, цахим шуудангийн хаяг;

114.2.2.Сахилгын хорооны хяналтын тогтоолын он, сар, өдөр, дугаар;

114.2.3.Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл.

114.3.Энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцэлд дараах баримт бичгийг хавсаргана:

114.3.1.хяналтын тогтоолын эх хувь, эсхүл түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

114.3.2.хяналтын тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлийг нотлох баримт;

114.3.3.итгэмжлэл.

114.4.Хяналтын тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан үзэх хуралдааны даргалагч гишүүн хүлээн авч, сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүнд танилцуулан тайлбар гаргуулан сахилгын хэрэгт хавсаргана.

114.5.Энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

114.6.Хянан үзэх хуралдааны даргалагч гишүүн энэ хуулийн 114.1, 114.2, 114.3-т заасан шаардлагад нийцээгүй гомдол, эсэргүүцлийг буцаах тухай захирамж гаргаж, энэ талаар хариу мэдэгдэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.