Jury

Арван зургадугаар бүлэг сахилгын хэрэг хянан шийдвэрлэх

Монгол Улсын шүүхийн тухай хууль 116 дугаар зүйл. Шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл, тайлан болон шийдвэрийн ил тод байдал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

116.1.Ажлын алба шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл хөтөлж, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг гаргана.

116.2.Энэ хуулийн 116.1-д заасан бүртгэл, тайланд хамаарах мэдээлэл хөтлөх журамтай байх бөгөөд тайланг цахим хуудаст байршуулна.

116.3.Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ.

116.4.Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 21 хоногийн дотор цахим хуудаст байршуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.