Jury

Арван дөрөвдүгээр бүлэг ерөнхий зөвлөл, түүний бүрэлдэхүүн, бүтэц, зохион байгуулалт

Монгол Улсын шүүхийн тухай хууль 84 дүгээр зүйл. Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, түүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

84.1.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлын албаны төсвийн шууд захирагч байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

84.1.1.Ерөнхий зөвлөлийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;

84.1.2.Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтныг Ерөнхий зөвлөлийн даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх;

84.1.3.Ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийг захиран зарцуулах, тайлагнах;

84.1.4.хуралдааны бэлтгэл, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

84.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

84.2.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

84.3.Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө.

84.4.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.

84.5.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлаа Ерөнхий зөвлөлд хариуцан тайлагнана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.