Jury

Арван дөрөвдүгээр бүлэг ерөнхий зөвлөл, түүний бүрэлдэхүүн, бүтэц, зохион байгуулалт

Монгол Улсын шүүхийн тухай хууль 85 дугаар зүйл. Шүүхийн Тамгын газар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

85.1.Шүүх нь Тамгын газартай байна.

85.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.

85.3.Шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.

85.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.

85.5.Шүүхийн Тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

85.6.Улсын дээд шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоо, албан тушаалын цалингийн хэмжээг ажлын ачаалал, онцлогийг харгалзан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн батална. Улсын дээд шүүхийн Тамгын газар нь энэ хуулийн 25.8.8-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий нэгжтэй байна.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.