Jury

Арван гуравдугаар бүлэг шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал

Монгол Улсын шүүхийн тухай хууль 65 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг мэдээллээр хангах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

65.1.Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцохоос нь өмнө эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгнө.

65.2.Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага боловсруулж, шүүхэд хүргүүлэх бөгөөд тухайн шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийг гарын авлагаар хангана.

65.3.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.