Jury

Арван хоёрдугаар бүлэг шүүгчид хүлээлгэх хариуцлага

Монгол Улсын шүүхийн тухай хууль 56 дугаар зүйл. Шүүгчид оногдуулах сахилгын шийтгэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

56.1.Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол Сахилгын хороо дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:

56.1.1.хаалттай сануулах;

56.1.2.нээлттэй сануулах;

56.1.3.цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах;

56.1.4.шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;

56.1.5.огцруулах.

56.2.Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.

56.3.Энэ хуулийн 56.1.5-д заасан шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.

56.4.Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.

56.5.Энэ хуулийн 56.1.4-т заасан шийтгэл оногдуулсан хугацаанд шүүгчид албан тушаалын цалинг 50 хувиар тооцож олгоно.

56.6.Энэ хуульд заасан хугацааг тодорхойлох, тоолоход Иргэний хуулийн Наймдугаар бүлэгт заасан зарчмыг баримтална.

56.7.Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна.

56.8.Дараах үндэслэл бий болсон тохиолдолд шүүгчийг огцорсонд тооцож Сахилгын хороо шийдвэр гаргана:

56.8.1.энэ хуулийн 56.1.1, 56.1.2-т заасан шийтгэл оногдуулах зөрчлийг 10-аас дээш удаа, эсхүл энэ хуулийн 56.1.3, 56.1.4-т заасан шийтгэл оногдуулах зөрчлийг таваас дээш удаа гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн;

56.8.2.гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

56.9.Сахилгын хороо шүүгчийг огцруулсан бол Ерөнхийлөгчид танилцуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн "Хүсэлтээс бүхэлд нь татгалзах тухай" хүсэлтийг хүлээн авах тухай

    Заалт5

  3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.