Jury

Гуравдугаар бүлэг. Монгол Улсын шүүхийн тогтолцоо

Монгол Улсын шүүхийн тухай хууль 16 дугаар зүйл. Шүүгчийн нийтлэг бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

16.1.Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.шүүх хуралдааныг даргалах;

16.1.2.шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох;

16.1.3.шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах;

16.1.4.хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох;

16.1.5.хуульд зааснаар дангаар хянан шийдвэрлэх хэрэг, маргааныг Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх;

16.1.6.шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах;

16.1.7.энэ хуулийн 20.1-д заасан Нийт шүүгчийн чуулганд оролцох;

16.1.8.шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдааны дэг зөрчсөн хэргийн оролцогч болон бусад этгээдэд хуульд заасан арга хэмжээ авах, шийтгэл оногдуулах;

16.1.9.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;

16.1.10.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх;

16.1.11.багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх;

16.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

16.2.Шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах эрхтэй бөгөөд тухайн этгээд шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

16.3.Шүүгч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийг үрэгдүүлэхгүй байх, эх хувиар авсан баримт бичгийг буцааж өгөх үүрэг хүлээнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт87.1

  3. Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны тухай

    Заалт3.1

  4. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг тайлбарлах тухай

    Заалт5.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.