Jury

Гуравдугаар бүлэг. Төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Төсвийн тухай хууль 12 дугаар зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

12.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, түүнд тусгах эдийн засаг, төсвийн таамаглалыг боловсруулах;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.1.2.улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төсөл, тэдгээрийн тодотголын төслийг боловсруулах;
/Энэ заалтад “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./
/Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.3.Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар боловсруулах;

12.1.4.жилийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийг төсвийн цаглабрыг баримтлан бэлтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

12.1.5.төсвийн тодотгол хийх тухай Засгийн газрын саналыг боловсруулах;

12.1.6.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;

12.1.7.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах;

12.1.8.Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гаргах;

12.1.9.олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;

12.1.10.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.1.11.банкинд данс нээх зөвшөөрлийг төсвийн байгууллагад олгох;

12.1.12.төлөгдөөгүй улсын өрийн үлдэгдэл, дунд хугацааны өрийн үйлчилгээний таамаглалыг хагас жил тутам гаргаж нийтэд хэвлэн нийтлэх;

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12.1.13.төв төрийн сангийн чиг үүргийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө, нөөцийн санг байршуулах;

12.1.14.эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

12.1.15.төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа төсвийн байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээний гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн байгууллагаас худалдан авах арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт тавих;

12.1.16.төсвийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

12.1.17.төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг бууруулах;

12.1.18.эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэх чиг үүрэг бүхий бие даасан төвийг байгуулж ажиллуулах асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

12.1.19.төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн удирдах;
/Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.20.энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулж авах.

12.1.21.гадаадын тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг татвар, хураамжаас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх санал боловсруулах.

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

12.1.22.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан холбогдох зөвшөөрлийг олгох.
/Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

12.1.23.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээг жил бүрийн 02 дугаар сарын 1-нээс 04 дүгээр сарын 1-ний дотор хийж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлтэй уялдуулах ажлыг Засгийн газрын түвшинд зохион байгуулна.
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төлөвлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.2.1.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.2.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.2.3.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх санал боловсруулах.

/Энэ хэсгийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан санхүү, төсвийн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаал

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Сангийн сайд, монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.