Jury

Тавдугаар бүлэг. Төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах

Төсвийн тухай хууль 27¹ дүгээр зүйл. Улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

/Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүд нь энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгсөн төслүүд байна.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын хөрөнгө оруулалтын төслүүдийн урьдчилсан үнэлгээнд оруулах төслийн саналыг энэ хуулийн 11.1.23-т заасан аргачлалын дагуу бэлтгэж, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлно.
/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.