Jury

Тавдугаар бүлэг. Төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах

Төсвийн тухай хууль 30 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.1.Төсвийн хөрөнгө оруулалт болон төсвийн эрсдэлийн оновчтой удирдлагыг хангах зорилгоор нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж болно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.3.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн үүрэг нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, төлбөрийн үүрэг, болзошгүй өр төлбөр, эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.5.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Төрийн үйлчилгээний цахим машины талаар авах зарим арга хэмжээний тухай

    Заалт2

  2. Концессын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт30.6

  3. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ СИСТЕМИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.