Jury

Аравдугаар бүлэг. Хяналт, шалгалт

Төсвийн тухай хууль 69 дүгээр зүйл. Дотоод аудит

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

69.1.Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.

69.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана.

69.3.Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна.

69.4.Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна.

69.5.Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Шилэн дансны тухай хууль

    Заалт8.2

  2. Өрийн удирдлагын тухай хууль

    Заалт43.3

  3. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль

    Заалт25.1

  5. Засгийн газрын тусгай сангийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт31.1

  6. Дотоод аудитын дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.