Jury

Есдүгээр бүлэг. Орон нутгийн төсвийн харилцаа

Төсвийн тухай хууль 58 дугаар зүйл. Орон нутгийн чиг үүргийг санхүүжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

58.1.Энэ хуулийн 4.1.30-д заасан орон нутгийн төсвийн суурь зарлагыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

58.1.1.аймаг, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон, нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотын татварын болон татварын бус орлого;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

58.1.2.улсын төсвөөс олгох орлогын шилжүүлэг;

58.1.3.улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг.

58.2.Орон нутгийн чиг үүрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг энэ хуулийн 32.2.6, 33.2.6-д заасан жагсаалтад тусгасны үндсэн дээр улсын төсвөөс санхүүжүүлж болно.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Өрийн удирдлагын тухай хууль

    Заалт19.3

  3. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.