Jury

Гуравдугаар бүлэг. Төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Төсвийн тухай хууль 11 дүгээр зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

11.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл болон жилийн төсвийн хязгаарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.2.санхүү, төсвийн удирдлагын асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд заавар, журам батлан гаргах;

11.1.3.төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох;

11.1.4.төсөв, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулан, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

11.1.5.төсвийн дэлгэрэнгүй ангиллыг батлах;

11.1.6.Засгийн газраас эрх олгосноор зохих хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газрын нэрийн өмнөөс өр үүсгэх, өрийн баталгаа гаргах, өр үүсгэх зөвшөөрлийг энэ хуулийн 62.6.2-т заасны дагуу олгох;

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.1.7.төсөв, татварын харилцааг зохицуулах хуулийн төсөл нь төсөв, санхүүгийн бодлогын баримт бичигтэй нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

11.1.8.зээл, тусламжийн санхүүжилт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын удирдлагыг хэрэгжүүлэх, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.1.9.өрийн удирдлага, түүний стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.1.10.төрийн сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;

11.1.11.төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах;

11.1.12.төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

11.1.13.энэ хуулийн 8.6.3-т заасан төсвийн хуваарийг батлан мөрдүүлэх, түүнд өөрчлөлт оруулах;

11.1.14.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт, өөрчлөлттэй нь хамт батлуулах;

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.1.15.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөл, төлбөрийн хуваарийг тогтоох;

/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.1.16.төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох;

/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.17.төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох;

/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.18.орон нутгийн саналд үндэслэн орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах;

/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.1.19.орон нутгийн саналд үндэслэн Засаг даргын болон захирагчийн нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг тогтоох;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./

/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.1.20.энэ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг төсвийн байгууллага, бусад этгээдээс гаргуулан авах.

/Энэ хэсгийн дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.21.Монгол Улсын Засгийн газраас тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд гадаадын тусламж авах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах, гэрээ хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах;

/Энэ заалтыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.1.22.орон нутгийн саналд үндэслэн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, бүртгэлтэй холбоотой журам батлах.

/Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.1.23.улсын хөрөнгө оруулалтын урьдчилсан үнэлгээний аргачлалыг батлах.
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 24Хураах
  1. Орон тооны жишиг норматив батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Төсвийн хөрөнгө оруулалтын цахим шинэчлэлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Төсвийн урамшуулал олгох хувь, хэмжээ,шалгуур үзүүлэлт, түүнийг зарцуулах,тайлагнах, нягтлан бодох бүртгэлд хяналт тавих - Сангийн сайдын 2017 оны 216 дүгээр тушаалаар хүчингүй болсон.Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам/ - /Ерөнхий сайдын 2021 оны 185 дугаар захирамжаар хүчингүй болсон.Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  15. Журамд нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  16. Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай /ХЗДХС, СС-ын 2018 оны А/14Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  17. Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  18. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.