Jury

Долдугаар бүлэг. Өмч хөрөнгө, болзошгүй өр төлбөр

Төсвийн тухай хууль 50 дугаар зүйл. Засгийн газар зээл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

50.1.Тухайн жилийн төсвийн хуулиар эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд улсын төсвөөс дараах зорилгоор зээл олгож болно:

50.1.1.аймаг, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;

50.1.2.Засгийн газрын тусгай сангаас хуульд заасан зориулалтаар;

50.1.3.гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу дамжуулан зээлдүүлэх.

50.2.Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.