Jury

Гуравдугаар бүлэг. Төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Төсвийн тухай хууль 10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

10.1.Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10.1.2.Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр жилийн төсвийн хязгаар батлах;

10.1.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг батлах;

10.1.5.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.1.6.төсвийн төсөл нь Өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;

/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

10.1.7.төсвийн хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.8.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд тайлагнах;

10.1.9.Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Засгийн газрын үнэт цаас гаргах;

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.1.10.Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулахаар хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах;

10.1.11.төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх арга хэмжээний чанарын шаардлагыг хангуулах;

10.1.12.Засгийн газрын зээл болон улсын өрийн удирдлага, түүний стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.1.13.төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг бүртгэх, кодлох, төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмыг батлах;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.1.14.тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх.

10.1.15.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч үнэлэх, сонгон шалгаруулах журмыг батлах

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.2.Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын төлөвлөлтийг сайжруулах, түүний тайлагналт, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой татвар төлөгчдийн төлөөлөл бүхий төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон салбарын эрдэмтдээс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус төсөв, санхүү, эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан үндэсний зөвлөл нь төсвийн төсөл болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.4.Энэ хуулийн 10.2-т заасан үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

10.5.Энэ хуулийн 10.1.13-т заасан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнах болон төрийн болон орон нутгийн өмчид бүртгэхдээ төслийн кодыг үндэслэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

68 эх сурвалжийн эхний 40.

  1. Энэ хууль

  2. Хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Зохицуулалт хийх тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Монгол Улсын хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 40Хураах
  1. Монгол Улсын хөгжлийн банкны үнэт цаас гаргах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Засгийн газрын үнэт цаас гаргах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт зохицуулалт хийх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Төсвийн зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Төв байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. Хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  16. Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. "Чингис хаан" музей байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  18. Музей нэгтгэн зохион байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  19. Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  20. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  21. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  22. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  23. Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  24. "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II" байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  25. Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  26. Хүүхэд, залуучуудын театр байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  27. Музей нэгтгэн зохион байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  28. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  29. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  30. Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  31. Орон сууцны хороолол, цогцолбор барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  32. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  33. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай

    Заалт2

  34. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.