Jury

Тавдугаар бүлэг. Төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах

Төсвийн тухай хууль 32¹ дүгээр зүйл. Төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, батлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-11

/Энэ зүйлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

32¹.1.Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

32¹.2.Энэ хуулийн 32¹.1-д заасан төсвийн төслийн танилцуулга, тооцоо, судалгааг энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна.
/Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

32¹.3.Энэ хуулийн 321.1-д заасны дагуу төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

32¹.4.Энэ хуулийн 32¹.1-д заасны дагуу өргөн мэдүүлэх төсвийн төсөлд энэ хуулийн 8.4, 8.5 дахь хэсэг, 281 дүгээр зүйл хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

32¹.5.Улсын Их Хурал энэ хуулийн 32¹.1-д заасан төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална.
/Энэ хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

    Заалт73¹.2

  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хууль

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.