Jury

Тавдугаар бүлэг барьцааны мэдэгдлийн бүртгэл

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 45 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт тайлбар оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

45.1.Цахим мэдээллийн санд оруулсан аливаа мэдээллийг залруулах, тодруулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч нь нэмэлт тайлбар оруулж болно.

45.2.Энэ хуулийн 45.1-д заасан нэмэлт тайлбарыг оруулсан нь барьцааны мэдэгдлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

45.3.Цахим мэдээллийн санд үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг мэдээлэл оруулсан буруутай этгээд нөхөн төлнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.