Jury

Гуравдугаар бүлэг барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллын зарчим, барьцаалагчийн давуу эрх

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 23 дугаар зүйл. Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

23.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах бол барьцаалагчид мэдэгдэнэ.

23.2.Барьцаалуулагчийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд барьцааны зүйлийг худалдахад энэ хуулийн 23.1-д заасны дагуу мэдэгдэх шаардлагагүй.

23.3.Энэ хуулийн 23.2-т заасан аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд барьцааны зүйлийг худалдах үйл ажиллагаанд тодорхой төрлийн эд хөрөнгийг ашгийн төлөө, тогтмол худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд барьцаалуулсан хөрөнгөө худалдан борлуулах ажиллагаа хамаарна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.