Jury

Дөрөвдүгээр бүлэг барьцааны зүйлийн талаарх талуудын эрх, үүрэг

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 33 дугаар зүйл. Барьцаалуулагч дампуурах, төлбөрийн чадваргүй болох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

33.1.Баталгаажсан барьцааны дараалал нь дампуурлын хэргийн нэхэмжлэлийн шаардлага хангах дараалалд нэгэн адил үйлчилнэ.

33.2.Барьцаалуулагчийн эсрэг дампуурлын хэрэг үүссэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр бөгөөд хэрэг гүйцэтгэгч барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогоос эхний ээлжид барьцаалагчийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг нь хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөд хамаарна.

33.3.Барьцаалуулагч дампуурсан, эсхүл төлбөрийн чадваргүйд тооцогдсон тохиолдолд барьцааны зүйлийг борлуулсан орлого нь барьцаалагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.