Jury

Долоодугаар бүлэг бусад зүйл

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 58 дугаар зүйл. Барьцааны эрх дуусгавар болох үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

58.1.Хуульд өөрөөр заагаагүй бол барьцааны эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:

58.1.1.барьцааны гэрээний талууд харилцан тохиролцсон;

58.1.2.барьцаагаар хангах үүрэг хангагдсан, эсхүл үүрэг дуусгавар болсон;

58.1.3.барьцааны зүйл үгүй болсон;

58.1.4.барьцааны зүйл барьцаалагчийн өмчлөлд шилжсэн;

58.1.5.барьцаагаар хангах үүргийг барьцааны зүйлээс тусад нь шилжүүлсэн;

58.1.6.барьцааны зүйлийг энэ хуульд заасны дагуу худалдах буюу бусдад шилжүүлсэн.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.