Jury

Дөрөвдүгээр бүлэг барьцааны зүйлийн талаарх талуудын эрх, үүрэг

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 30 дугаар зүйл. Барьцааны зүйлийг устах, гэмтэхээс сэргийлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

30.1.Барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээд барьцааны зүйлийн бүрэн бүтэн, эрхийн доголдолгүй байдлыг хангах, түүний дотор бусад этгээдийн хууль бус халдлага, гэнэтийн аюулаас хамгаалахын тулд хууль болон гэрээгээр тогтоосон арга хэмжээг авах, хэрэв энэ талаар хууль болон гэрээнд заагаагүй бол шаардлагатай ердийн арга хэмжээг авах үүрэгтэй.

30.2.Барьцааны зүйл устах, гэмтэх бодит аюул тулгарсан тохиолдолд барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээд гэрээний нөгөө талд энэ тухай нэн даруй мэдэгдэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.