Jury

Тавдугаар бүлэг барьцааны мэдэгдлийн бүртгэл

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 40 дүгээр зүйл. Барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

40.1.Барьцааны мэдэгдлийг барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр бүртгүүлнэ.

40.2.Барьцаалагч барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх зөвшөөрлийг барьцаалуулагчаас бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр авах бөгөөд уг зөвшөөрлийг барьцааны гэрээнд тусгаж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

40.3.Барьцаалагч болон барьцаалуулагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр харилцан тохиролцсон бол барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулахаас өмнө, эсхүл барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

40.4.Дампуурлын тухай хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг шүүхээс томилсон хэрэг гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрээр үүсэх барьцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, татварын хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг татварын байгууллага барьцаалуулагчийн зөвшөөрөлгүйгээр цахим мэдээллийн санд оруулна.

40.5.Барьцааны гэрээнд энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан мэдээлэлтэй холбоотойгоор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ талаар барьцаалагч цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

40.6.Барьцааны гэрээний хугацааг сунгасан тохиолдолд барьцаалагч барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.