Jury

Тавдугаар бүлэг барьцааны мэдэгдлийн бүртгэл

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 43 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

43.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

43.1.1.барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны дугаар;

43.1.2.барьцааны мэдэгдлийн бүртгэлийг сунгах зөвшөөрөл өгсөн барьцаалагчийн энэ хуулийн 39.1.2-т заасан мэдээлэл.

43.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг анхны бүртгэлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө зургаан сарын дотор бүртгүүлнэ.

43.3.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг бүртгэснээр анхны бүртгэлийн хүчин төгөлдөр хугацаа сунгалтыг зөвшөөрсөн барьцаалагчийн хувьд дахин гурван жилээр сунгагдсанд тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.