Jury

Тавдугаар бүлэг барьцааны мэдэгдлийн бүртгэл

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 39 дүгээр зүйл. Барьцааны мэдэгдэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

39.1.Барьцааны мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

39.1.1.барьцаалуулагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар /гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт буюу түүнтэй адилтгах баримт бичгийн дугаар/, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.1.2.барьцаалагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг;

39.1.3.барьцааны зүйл, түүний тоо хэмжээ, ерөнхий дүрслэл;

39.1.4.барьцаагаар хангах үүргийн хугацаа.

39.2.Хэд хэдэн барьцаалагч болон барьцаалуулагчтай бол энэ хуулийн 39.1.1, 39.1.2-т заасан мэдээллийг холбогдох этгээд тус бүрээр тусгана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.