Jury

Зургаадугаар бүлэг барьцааны эрх хэрэгжүүлэх

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 56 дугаар зүйл. Барьцааны зүйлийн өмчлөх эрх худалдан авагч болон бусад барьцаалагчид шилжих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

56.1.Энэ хуульд заасны дагуу худалдан борлуулсан барьцааны зүйлийг худалдан авсан этгээд тухайн зүйлийг аливаа барьцааны эрхээс чөлөөтэйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авна.

56.2.Барьцаалагч нь барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгч, тухайн барьцааны зүйлийн хувьд барьцааны эрхээ энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэн бусад барьцаалагч бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр зөвшөөрсөн тохиолдолд барьцаагаар хангах үүргийг бүхлээр нь буюу хэсэгчлэн хангаснаар тооцож, барьцааны зүйлийг бүхлээр нь буюу хэсэгчлэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авч болно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.