Jury

Дөрөвдүгээр бүлэг барьцааны зүйлийн талаарх талуудын эрх, үүрэг

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 27 дугаар зүйл. Барьцааны зүйлийг арчлах, засварлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

27.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол эзэмшлийн бус барьцааны барьцаалуулагч нь барьцааны үүрэг дуусгавар болох хүртэл барьцааны зүйлийг арчлан хамгаалж, хууль, гэрээгээр тогтоосон хугацаа, журмын дагуу, хэрэв хугацаа заагаагүй бол зохистой хугацаанд урсгал засвар хийж, гарсан зардлыг хариуцна.

27.2.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн эзэмшилд шилжсэн барьцаа /цаашид "эзэмшлийн барьцаа" гэх/-ны барьцаалагч нь барьцааны зүйлийг арчлан хамгаалж, шаардлагатай засвар үйлчилгээг хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.