Jury

Гуравдугаар бүлэг барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллын зарчим, барьцаалагчийн давуу эрх

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль 19 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-02
Мөрдөж эхэлсэн
2017-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон бол тухайн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр үргэлжилнэ.

19.2.Үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон барьцааны эрх баталгаажихаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн эрхийг холбогдох хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээс бусад тохиолдолд энгийн бүрдэл хэсгийн барьцаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа эрхийн хувьд давуу эрхтэй байна.

19.3.Барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн үндсэн бүрдэл хэсэг болсон бол тухайн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.