Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Амьтны тухай хууль

Амьтны тухай хууль нь 2012-05-17-нд батлагдсан, 41 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-15
Албан ёсны нэр
АМЬТНЫ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

41 зүйл

Гуравдугаар бүлэг Амьтныг өмчлөх, эзэмших, ашиглах, ан агнуур

19 зүйл
  1. 13 дугаар зүйлАмьтан өмчлөх
  2. 14 дүгээр зүйлАмьтан эзэмших
  3. 15 дугаар зүйлАмьтан ашиглах хэлбэр
  4. 16 дугаар зүйлАмьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах
  5. 17 дугаар зүйлАмьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглах
  6. 18 дугаар зүйлАмьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг авах зорилгоор амьтныг ашиглах
  7. 19 дүгээр зүйлАмьтан ашиглах эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл
  8. 20 дугаар зүйлАмьтны цуглуулга
  9. 21 дүгээр зүйлИргэн, нөхөрлөл, амьтан хамгаалах чиглэлийн мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах
  10. 22 дугаар зүйлАгнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглах
  11. 23 дугаар зүйлАгнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох
  12. 24 дүгээр зүйлАгнуурын амьтан агнах, барих эрх, зориулалт
  13. 25 дугаар зүйлАгнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл
  14. 26 дугаар зүйлАгнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох
  15. 27 дугаар зүйлҮйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих
  16. 28 дугаар зүйлАхуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих
  17. 29 дүгээр зүйлТусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих
  18. 29¹ дүгээр зүйлДуудлага худалдаа зохион байгуулах
  19. 30 дугаар зүйлАнгийн буу, сумны захиалга, зарцуулалт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Амьтны тухай хууль тогтоомж

2.1.Амьтны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.