Jury

Хоёрдугаар бүлэг. Амьтан хамгаалах

Амьтны тухай хууль 6 дугаар зүйл. Амьтныг хамгаалах хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-15

6.1.Амьтныг дор дурдсан хэлбэрээр хамгаална:

6.1.1.амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох;

6.1.2.нэн ховор, ховор амьтныг олон улсын болон Монгол Улсын "Улаан ном", бусад холбогдох гэрээ, конвенцийн хавсралтад бүртгэх;

6.1.3.амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах;

6.1.4.амьтны удмын санг хамгаалах, үр хөврөлийг хадгалах;

6.1.5.амьтны нөөц тогтоож, ашиглалтыг зохицуулах;

6.1.6.амьтныг сэргээн нутагшуулах;

6.1.7.үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад амьтан устахаас урьдчилан сэргийлэх;

6.1.8.биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

6.1.9.өвчилсөн, гамшигт, аюулт үзэгдэлд нэрвэгдсэн амьтанд тусламж үзүүлэх, авран хамгаалах;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.10.амьтныг хамгаалах арга хэмжээний үндэслэлийг гаргахад чиглэсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх;

6.1.11.иргэдийг амьтанд энэрэнгүй ханддаг үзлээр хүмүүжүүлэх, амьтныг хамгаалах үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах.

6.2.Энэ хуулийн 6.1.1-6.1.6, 6.1.10, 6.1.11-д заасан үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллага, 6.1.4, 6.1.6-6.1.9-д заасан үйл ажиллагааг амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах мэргэжлийн байгууллага, 6.1.7-6.1.9-д заасан үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд тус тус хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.