Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Амьтны тухай хууль 5 дугаар зүйл. Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар төрийн болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-15

5.1.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

5.1.2.агнуурын нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хувь, хэмжээг тогтоох;

5.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.2.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.2.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

5.2.2.агнуурын нөөцийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

5.2.3.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгах;

5.2.4.энэ хуулийн 23.2-т заасан байгууллагын ажиллах журмыг батлах;

5.2.5.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хязгаарлах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1.амьтныг хамгаалах, нутагшуулах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалт, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;

5.3.2.агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

5.3.3.амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулж, Засгийн газраар батлуулах;

5.3.4.сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.3.5.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар технологи, норм, нормативыг батлах;

5.3.6.амьтны нөөцийн өөрчлөлтөд хяналт-шинжилгээ хийх, ан, амьтны мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;

5.3.7.амьтан хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар батлах;

5.3.8.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;

5.3.9.эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор энэ хуулийн 9.1,9.2, 9.4-9.7-д заасан хугацааг харгалзахгүйгээр амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох.

5.4.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.4.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

5.4.2.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгах;

5.4.3.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор тодорхой агнуурын бүс нутгийг орон нутгийн хамгаалалтад авах;

5.4.4.харьяалах нутаг дэвсгэртээ нэн ховор, ховор амьтныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, биелэлтэд нь хяналт тавих;

5.4.5.энэ хуулийн 6.1.1-д заасан шийдвэрийн дагуу харьяалах нутаг дэвсгэртээ ашиглалтын талаар хорио, хязгаарлалт тогтоох;

5.4.6.амьтны аймгийн хамгаалалт, ашиглалтын талаар Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх;

5.4.7.энэ хуулийн 22.3-т заасан агнуурын бүс нутгийг тогтоох;

5.4.8.амьтны нөөцийн талаарх мэдээ, тайланг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

5.4.9.харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчныг хамгаалах хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

5.4.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.5.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.5.1.амьтныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй холбогдуулан гаргасан Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

5.5.2.энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.7-6.1.9, 6.1.11, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан арга хэмжээг нутаг дэвсгэртээ авч хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.5.3.амьтны мэдээллийн сангийн мэдээ баримтыг харьяалагдах сум, дүүргийн хэмжээгээр нэгтгэн бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

5.5.4.нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчныг хамгаалах хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

5.5.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.6.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.6.1.харьяалах нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө баталж, биелэлтэд нь хяналт тавих;

5.6.2.сум, дүүргийн Засаг даргын амьтан хамгаалах талаар авч хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцэх;

5.6.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.7.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.7.1.харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.7.2.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.11-д заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.7.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

5.8.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.8.1.батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;

5.8.2.амьтан болон агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.8.3.энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.8.4.харьяалах нутаг дэвсгэртээ ан амьтан болон агнуурын мэдээллийн сан бүрдүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг мэдээллээр хангах.

5.9.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гэрээний үндсэн дээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэдшилжүүлэн гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Гадаадад гаргахыг хориглох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Гадаадад гаргахыг хориглох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Экспортлох хэмжээг тодорхой хугацаагаар хориглох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.