Jury

Гуравдугаар бүлэг. Амьтныг өмчлөх, эзэмших, ашиглах, ан агнуур

Амьтны тухай хууль 29 дүгээр зүйл. Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-10-15

29.1.Энэ хуулийн 24.3.3-т заасан зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 25.5-д заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.2.Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон агнуурын амьтныг тусгай зориулалтаар агнах, барих зөвшөөрлөөр эрдэм шинжилгээ, соёл, спорт агнуур болон олзворын зориулалтаар амьтныг агнаж, барьж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.